ЖАРГАЛТХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ЧИГ ҮҮРЭГ
Сумын чиг үүрэг
22.1. Сумын чиг үүрэгт дараах асуудал хамаарна.
22.1.1. Сумын хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт;
22.1.2. Сумын өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;
22.1.3.сумын төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;
22.1.4. Хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;
22.1.5.Сумын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан. хяналт;
22.1.6.Аймгийн хуний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилт, ажиллах нөхцөл;
22.1.7.Аймгийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт;
22.1.8. Сумын хун амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, байршил, ашиглалт, хамгаалалт;
22.1.9 Худалдаа, үйлчилгээний зохион байгуулалт, хяналт;
22.1.10. Орон сууц нийтийн аж ахуйн удирдлага;
22.1.11. Суурин газрын замын хөдөлгөөн, авто зогсоолын зохицуулалт;
22.1.12 Хөшөө дурсгалын байршил, хамгаалалт;
22.1.13 Нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;
22.1.14 аялал жуулчлалын үйл ажиллагааны зохицуулалт;
22.1.15 хог хаягдлын цэгийн байршил, энгийн хог хаягдлын менежмент;
22.1.16.оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт;
22.1.17 сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир, спортын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар;
/Энэ заалтад 2022 оны 4 дугээр сарын 29- ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.1.18 гал түймэр, үерийн хамгаалалтын байгууламж, суваг шуудуу, арчлалт;
22.1.19.орон нутгийн цэвэрлэх байгууламжийн арчлалт;
22.1.20.орон нутгийн зам, гүүр, тэмдэг, тэмдэглэгээ, арчлалт, хамгаалалт;
22.1.21. суурин газрын гэрэлтүүлэг, арчлалт;
22.1.22.бэлчээрийн ашиглалт, хамгаалалт;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
2025-09-29 00:00:00