ЖАРГАЛТХААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Эрхэм зорилго: Байгууллагын хөгжлийг хангаж, хүн амын эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцсэн, ээлтэй чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах
Алсын хараа: Эрүүл иргэн- Нутгийн хөгжил
Түүхэн замнал:- Хаан нутагт Баянзүрх уулын хошуу гэгдэж байх үеэс 1923 онд эмнэлгийн суурь тавигдаж тэнд Аминдаваа гэдэг эмч ажиллаж байсан ба улмаар 1935 онд тус суманд хүний бага эмч ажиллах болж анхны эмчээр Баянхутаг сумын харъяат Ганжууржавын Жамбал эмч ажиллаж байжээ. 1972 оны 07 сарын 01-нд хүний их эмчийн салбар байгуулагдаж сумын анхны их эмч буюу салбарын эрхлэгчээр Навааны Лувсанжамбаа эмч ажиллаж эхэлсэн түүхтэй. 1975 онд сумын эмнэлгийн салбарын үйлчилгээг өргөжүүлэн, тэр үеийн нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг хөдөө нутгийнханд ойртуулах зорилгоор сум дундын эмнэлгийг байгуулан тойргийнхоо сумдад үйлчилж эхэлсэн байна. 2011 оноос Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар сумын эмнэлгийг Сумын эрүүл мэндийн төв болгон өөрчилж одоо Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сумын эрүүл мэндийн төв нь төрөх 1, халдварт 1, дотор 3, хүүхэд 2, архаг үеийн 1 ãýñýí 8 ортой үйл ажиллагаагаа явуулж байна. 18 ажилтантай үүнээс их эмч 4, сувилагч 5, ýх баригч 1, дүн бүртгэгч 1, НЭМ-ийн ажилтан 1, нягтлан бодогч 1, нярав 1, тогооч 1, жолооч 1, үйлчлэгч 4 гэсэн бүрэлдэхүүнтэй иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ая тухтай орчинд, ёс зүйн өндөр түвшинд, тэгш хүртээмжтэй, чанартай, хөнгөн шуурхай үзүүлж ямар нэгэн санал гомдол гаргалгүй ажиллаж байна.
Манай хамт олны дотор Хөдөлмөрийн хүндэт медальт: бага эмч Б.Цэрэнгомбо, сувилагч О.Нэргүй, сувилагч Г.Амарсайхан
МЗХолбооны Хөдөлмөрийн алдар медальт: Дүн бүртгэгч бага эмч Э.Ууганчимэг
ЭХТАжилтан: Их эмч Н.Түвшинжаргал, Э/б бага эмч Б.Мөнхцэцэг, сувилагч Г.Одгэрэл, Д.Болор , Э.Ууганчимгэг, ЭЭСангийн эрхлэгч Х.Уранчимэг, Үйлчлэгч Н.Алтанцэцэг, З.Оюунцэцэг, галч Ж.Энхтөр
ЭМЯ-ны жуух: Үйлчлэгч П.Одгэрэл, жолооч Д.Азжаргал,
Эрүүл мэндийн төвийн барилга нь 1997 оны 12 сард ашиглалтанд орсон тоосгон “т” хэлбэрийн нэг давхар байгууламж бөгөөд урт-55,5м, өргөн-11м, өндөр-3м, нийт талбай 610,5 мквадратад үүнээс ашигтай талбай 445 мквадратад нийт 22 өрөө, 1 гаражтай, галлагааны 2 зуухтай, цэвэр усны худаг, бохирын цооногтой, складны зориулалтын байртай, цахилгааны 380Квт холболттой, 2010 онд дээвэр, цонх, хаалга, дотоод засвар үйлчилгээ, 2012 онд дээвэр, цэвэр бохир усны шугамын холболт, сантехникийн засвар хийгдэж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
2022-09-21 12:00:11