Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан арга хэмжээ

ХОЛБОО БАРИХ:

Хаяг байршил: Жаргалтхаан сум Төвийн баг, ЗДТГ

Мэйл хаяг: Jkhaanxural@gmail.com

Нийгмийн сүлжээний хаяг: Жаргалтхаан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Утас: ИТХ-ын дарга Б.Чинбат 88016462

ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Цэнгэл 94112370

Мэдээлэл хариуцагч: ИТХ-ын иргэний танхимын ажилтан Э.Одгаваа 90406023

 

ХААН_НУТГИЙН_БҮСГҮЙЧҮҮД_ЗӨВЛӨГӨӨН_ЗОХИОН_БАЙГУУЛАГДЛАА.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан сумын ИТХ, ЗДТГ, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулсан “ ХААН НУТГИЙН БҮСГҮЙЧҮҮД” зөвлөгөөн 2026 оны 3 сарын 6-ны өдөр болж, 200 гаруй эмэгтэйчүүд , бүсгүйчүүд оролцлоо.

Уг арга хэмжээнд

✅️ Хувь хүний хөгжлийн институт ТББ-ын захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг

"Эрүүл харилцаа-Эерэг хандлага" сэдвээр,

✅️ Аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Уранчимэг

" Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд" сэдвээр

✅️Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын салбар сургуулийн багш Ө.Ариунтуяа

"Эрүүл аж төрөхүйн үндэс" сэдвээр тус тус сургалт хийж, төрийн албан хаагч авъяаслаг залуучууд урлагийн тоглолт толилууллаа.

Мөн сумын Засаг даргын зүгээс зөвлөгөөнд оролцож буй бүх бүсгүйчүүддээ гал улаан сарнай бэлэглэж, ивээн тэтгэгч байгууллагууд 20 азтан шалгаруулж, баяр дээр баяр нэмлээ.

#ХААН_НУТГИЙН_БАХАРХАЛТ_ЭРЧҮҮД_АРГА_ХЭМЖЭЭ_ЗОХИОН_БАЙГУУЛЛАА.

✅Монгол Улсын орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эмэгтэй дарга, эрхлэгч нарын санаачлагаар “ХААН НУТГИЙН БАХАРХАЛТ ЭРЧҮҮД” арга хэмжээг 2026 оны 03 сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Б.Чинбат, Засаг дарга С.Ганбат нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

✅Сэтгэл судлалын ухааны доктор, боловсролын ерөнхий газрын зөвлөх Б.Батчимэг “ Хувь хүний хөгжил, баялаг амьдрал” сэдвээр , Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэлзүйч О.Болормаа “ Хаан нутгийн бахархал: Гэр бүлийн багана, үр хойчийн үлгэр” сэдвээр нар тус тус лекц уншиж, зохион байгуулагчдын зүгээс мэндчилгээ дэвшүүлж, авъяаслаг эмэгтэйчүүд урлагийн тоглолт толилууллаа.

✅Мөн арга хэмжээнд ирсэн эрчүүдийн дунд хөгжөөнт тоглоом тоглуулж, эмэгтэй захирал эрхлэгчтэй байгууллага, аж ахуйн нэгжүүд азын сугалааны шагналыг ивээн тэтгэлээ.

✅Ивээн тэтгэж , хамтран ажилласан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хаан дуулгат ХХК, Шар асга ХХК, Ариунтүмэн ХХК, Эрдэнэдавхарлага ХХК, Ембүү цавьдар ХХК, Магнай трейд ШТС, Хүч ойл ШТС, Дашваанжил газ ШТС, Өртөө 240, Хаан банкны Жаргалтхаан суман дахь тооцооны төв, Төвийн багийн Засаг дарга Б.Жаргалын гэр бүлд талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

2026-03-23 00:00:00