Засаг даргын мэндчилгээ

 Жаргалтхаан сумын вэб сайтаар зочилж байгаа эрхэм таны амар амгаланг айлтган мэндчилье. Бид иргэн бүрээ ажлын байраар хангаж , өрх бүрийнхээ орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлэх, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, сумынхаа тохижилтыг сайжруулах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилтуудыг өмнөө тавьсан сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг хангахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Буурал түүхийн өлгий Жаргалтхаан нутгийн хөдөлмөрч зоны түүх соёл, ажил үйлс, амжилт бүтээл, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого шийдвэр, сум орон нутгийн цаг үеийн мэдээ мэдээлэлтэй энэхүү хуудаснаас танилцана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амьдрал ахуй тань дэвжин дээшилж байхын ерөөлийг дэвшүүлье. 

2022-04-23 15:25:24