СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Хэнтий аймгийн Жаргалтхаан нь 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэн ханы аймгийн  Баатар бэйлийн хошуу, 1923 оны Монгол Улсын засаг захиргааны өөрчлөлтөөр Баянзүрх уулын хошуу болж шинэчлэн байгуулагдсан бөгөөд 1931 онд Жаргалтхаан сум хэмээн нэрлэгдсэн түүхтэй. Тус сум нь 275 мянган га талбайтай, баруунаас зүүн тийш 71 км өргөн уудам газар нутгийг эзлэн оршино.Цаг уурын нөхцөл нь хуурай, сэрүүн зунтай хатуу өвөлтэй. Сумын төв Улаанбаатар хотоос 230 км, Чингис хотоос 100 км-т оршдог.

 

2025-06-18 08:32:28