ЖАРГАЛТХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2025-2028 ОНД БАРИМТЛАХ БОДЛОГО
Алсын хараа: Нээлттэй, ил тод, үйл ажиллагаа бүхий ажил хэрэгч, хариуцлагатай төлөөллийн зарчмыг хангасан Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байна.
Эрхэм зорилго: Иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалж, хууль дээдэлж, орон нутагтаа ажиллаж амьдрах, хөгжих боломж, аюулгүй амар тайван байдлыг бүрдүүлж, оролцоог хангасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой хэрэгжүүлнэ.
Нэг. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЧАДВАР, ХАРИУЦЛАГА
Зорилго 1. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн, аймаг, сум, багийн иргэдийн Хурлын бодлого, үйл ажиллагааны уялдааг хангаж, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэхэд иргэдийн дэмжлэгийг авч ажиллана.
Зорилт 1.1. Сум орон нутгийн бодлого тодорхойлох, иргэдээ төлөөлөх, хууль тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих чадварыг дээшлүүлнэ.
Зорилт 1.2. Төлөөлөгч сонгогдсон тойрог, багт ажиллах, иргэд сонгогчидтойгоо хамтран ажиллах зардалд дэмжлэг үзүүлнэ.
Зорилт 1.3. Сум багийн тайлант өдөрлөг, “Төлөөлөгчийн өдөр”-ийг зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг авах, судлах зорилтот ажлыг зохион байгуулна.
Зорилт 1.4. Төлөөлөгчдийг иргэдтэйгээ ажиллах сургалтанд хамруулж, дотоод, гадаадын нутгийн өөрөө удирдах байгууллагын туршлага судлуулах ажлыг зохион байгуулна.
Зорилт 1.5 Хурлын бодлогын хороо, хурлын дэргэдэх салбар зөвлөл, ажлын хэсгийн ажиллах нөхцлийг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
Зорилт 1.6 Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр, хурлын байгууллагаас гаргасан тогтоолыг сурталчлах, хэрэгжилтэнд хяналт тавина.
Зорилт 1.7 Багийн иргэдийн Нийтийн Хуралд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, хяналт шалгалт хийх, үнэлгээ дүгнэлт өгөх, бусад хурлын байгууллагын арга барил, туршлагыг харилцан солилцуулах, соёл, биеийн тамир, олон нийтийн ажлыг зохион байгуулна.
Зорилт 1.8 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит ажлуудыг санаачлан жил бүрийн ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
Хоёр. ИРГЭДИЙН ОРОЛЦОО, САНААЧЛАГА
Зорилго 2. Иргэд, Төрийн бус байгууллагын оролцоо санал санаачлагыг дэмжиж ажиллана.
Зорилт 2.1. Сум, багийн хурлын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, нийгэм, олон нийтийг сайн сайхан, эерэг хандлагад уриалсан ажлын санал санаачлагыг дэмжин хэрэгжүүлнэ.
Зорилт 2.2. Орон нутагтаа иргэдийн ая тухтай амрах боломжийг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр байгууллага, иргэний гаргасан санаачлагыг дэмжинэ.
Зорилт 2.3. Иргэдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн зорилтот ажлыг зохион байгуулна.
Зорилт 2.4. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгах талаар ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангаж, мэдээлэл сурталчилгаа хийх, хууль хяналтын байгууллагад зөвлөн туслах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Зорилт 2.5. Нийгмийг соён гэгээрүүлэх ажилд манлайлан оролцож байгаа салбар бүрийн хүмүүстэй хамтран ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, зөвлөгөө авах ажлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулна.
Зорилт 2.6. Аймаг, сумын Нутгийн зөвлөлийн ажлыг дэмжиж, хамтран ажиллана.
Зорилт 2.7. Ахмад, эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт иргэд, залуучууд, өсвөр үе, нийгмийн идэвхтэй бүлэг, төрийн бус байгууллагын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Зорилт 2.8. Иргэд, иргэний нийгмийн байгууллагын байгальд ээлтэй эрүүл аюулгүй, цэвэр тохилог орчинг бүрдүүлэхэд чиглэсэн ажлын санаачлагыг дэмжиж ажиллана.
Гурав. ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ
Зорилго 3. Эдийн засаг, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг судалгаанд тулгуурлан төлөвлөж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг сумынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хийж, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын өсөлтийг өрх, иргэн бүрдээ хүргэсэн хөгжлийн жишиг сум болно.
Зорилт 3.1 Ажлын байрыг шинээр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэн иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлнэ.
Зорилт 3.2. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн хөрөнгө оруулалтын нэмэгдүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ.
Зорилт 3.3. Төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай зарцуулахад хяналт тавьж, сумын хэмжээнд Шилэн дансны хуулийг хэрэгжилтийг ханган ажиллана.
Зорилт 3.4. Өрхийн үйлдвэрлэлд тулгуурласан өрсөлдөх чадвартай нутгийн брэндийг бий болгон сурталчлах, олон нийтэд таниулах, зах зээлийн хүрээг тэлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Зорилт 3.5. Малын гаралтай түүхий эд арьс ширний болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах чиглэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана.
Зорилт 3.6. Сумын эдийн засгийн тэргүүлэх салбар болох мал аж ахуйг дэмжсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, малын тэжээл тариалах, тэжээлийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжинэ.
Зорилт 3.7. Сумын хөгжлийг нэмэгдүүлэх иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий сан байгуулж, сангийн журмыг баталж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Зорилт 3.8. Сумын нутаг дэвсгэрт уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг хариуцлагажуулан, хяналт шалгалтын ажлыг сайжруулж нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Зорилт 3.9. Малчдын хамтын оролцоонд тулгуурлан бэлчээр менежментийг сайжруулах бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
Зорилт 3.10. Аялал жуулчлалын зах зээлд байршил, өгөгдсөн давуу байдалдаа тулгуурлан өрсөлдөх чадвар бүхий аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжилтэнд хяналт тавьж хамтран ажиллана.
Зорилт 3.11. Зээлийн сангуудын бүрдүүлэлт, зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулан хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Зорилт 3.12. Сумын өмч, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл хяналт, зарцуулалтыг бүртгэлжүүлэн үнэлгээжүүлж тооллого бүртгэлийн мэдээллийн санг бий болгон төсөв, тендер, худалдан авалт, шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй цахим болгоно.
Дөрөв. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН САЛБАРЫН ТОГТОЛЦОО
Зорилго 4. Эрүүл мэнд, Соёл, Боловсрол, нийгмийн салбарын үйлчилгээ, хамгааллыг хууль, тогтоосон стандартад нийцүүлэн чанартай хүргэх үйлчилгээг бодлогоор дэмжиж, иргэдийн амьдралын чанарын өсөлтийг хангах ээлтэй орчин бүрдүүлнэ.
Зорилт 4.1 Сумын боловсролын байгууллагын сургалтын чанарыг сайжруулж, хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлснээр эх оронч сэтгэлгээ, өв соёлоо дээдэлсэн ёс суртахуунтай ирээдүйн иргэн, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүтээлч, чадварлаг багш нарыг бэлтгэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ.
Зорилт 4.2 Үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэд, албан хаагчдыг үндэсний бичгээрээ бичих, суралцахад нь дэмжлэг үзүүлнэ.
Зорилт 4.3 Сумын эмч, эмнэлгийн ажилтны ажлын ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог тогтмолжуулж, үйлчилгээг сайжруулан иргэн бүрийг эрүүл байх нөхцлийг бүрдүүлнэ.
Зорилт 4.4 Хувийн болон нийтийн орон сууцны барилгыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжинэ.
Зорилт 4.5 Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг өсвөр үе, иргэдэд таниулсанаар сум орныхоо ургамал байгалийн дагалдах баялаг нь өөрийн эзэнтэй болох нөхцлийг бүрдүүлнэ.
Зорилт 4.6 Сумын хэмжээнд урлаг соёл, утга зохиол, биеийн тамир спорт, олон нийтийн арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулах санаачлагыг бодлогоор дэмжинэ.
Зорилт 4.7 Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, залуу хойч үедээ сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах ажлыг бодлогоор дэмжин соёл урлагийн салбарын хүний нөөцийг бэхжүүлнэ.
Зорилт 4.8 Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр иргэд, байгууллагын гаргасан саналыг дэмжин хамтарч ажиллана.
Зорилт 4.9. Нийгмийн хамгаалал, тэтгэмж, хөнгөлөлтийг зорилтот бүлэгт хүргэх, хууль, журамд нийцүүлэн олгох, халамжаас хөдөлмөрт шилжүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ.
Тав. ТӨРИЙН АЛБА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ГАДААД ХАРИЛЦАА,
Зорилго 5. Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлж, салбар хоорондын уялдааг хангана.
Зорилт 5.1 Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, ажлын цаг ашиглалт, санаачлага, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргийн биелэлтийг тооцдог болно.
Зорилт 5.2 Төрийн албан хаагчийг зайнаас тасралтгүй сурч хөгжих таатай орчин бүрдүүлнэ.
Зорилт 5.3 Төрийн үйлчилгээний чанарын стандартыг мөрдөж, төрийн үйлчилгээнд иргэд, олон нийт хяналт тавих нөхцлийг бүрдүүлэн иргэдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээний соёлыг нэвтрүүлнэ.
Зорилт 5.4 Нутгийн өөрөө удирдах байгууллага, захиргааны байгууллагын хамтын ажиллагааг хуулийн хүрээнд боловсронгуй болгож, байгууллага хоорондын ажлын уялдааг хангана.
Зорилт 5.5 Иргэнд үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтсон хугацаанд авч хэлэлцэн, бодлогын хороодыг ажиллуулж, өгсөн үнэлгээ, дүгнэлтэд тулгуурлан тодорхой ажил зохион байгуулж байна.
Зорилт 5.6 Гадаадын хөрөнгө оруулагчид, иргэд, байгууллагатай ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, сумын хөгжлийн төлөвлөлттэй холбогдох мэдээллийг солилцон олон улсын төсөл хөтөлбөр, санхүү, хамтын ажиллагааны байгууллагуудтай харилцаа тогтоож ажиллана.
Зорилт 5.7 Сумын төрийн албан хаагчдыг чадваржуулж, төлөвшил, хөгжлийг дэмжсэн сургалт семинар, төсөл хэрэгжүүлэх ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн байгууллагын дэмжлэг, хөрөнгө, түншлэлд тулгуурлан зохион байгуулна.
2025-09-29 00:00:00