#ОЛОН_УЛСЫН_АХМАДЫН_ӨДӨР_МОНГОЛЫН_АХМАДЫН_БАЯРЫН_АРГА_ХЭМЖЭЭ_ЗОХИОН_БАЙГУУЛАГДЛАА.

Олон улсын Ахмадын өдөр, Монголын ахмадын баярыг сумын ИТХурал, Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо, Төрийн байгууллагууд хамтран 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.Уг арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн, хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдаж, 160 гаруй ахмад настан оролцлоо. “Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэт тэмдэг, Жаргалтхаан сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдэгээр ахмадуудыг шагнаж урамшууллаа.Шагнал хүртсэн ахмадууд болон сумын нийт ахмадууддаа баярын мэнд хүргэж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-10-05 16:59:36