ЭХ_ҮРСИЙН_БАЯРЫГ_ТЭМДЭГЛЭН_ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эх үрсийн баярын үйл ажиллагааг сумын төв талбайд зохион байгууллаа.Баярын жагсаалаар нээлтийн үйл ажиллагааг эхэлж, сумын удирдлагууд нээлтэнд оролцсон хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, авъяаслаг хүүхэд багачууд уран бүтээлийн дээжээсээ өргөн барилаа. Хүүхдийн баяраар Манцуйтай тамирчин, Дартсын тэмцээн , Рубик шооны тэмцээн , Open mic , Хөгжөөнт буухиа , унадаг дугуйны тэмцээн, гар зургийн уралдаан, "АХА" зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдлаа.

2024-06-07 20:21:57