АНУ-ын Элчин Сайдын Яамны иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийхнийг аймгийн засаг дарга хүлээн авлаа
АНУ-ын Элчин Сайдын Яамны иргэн, цэргийн дэмжлэгийн бүлэг, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшгийн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны сургалт Хэнтий аймагт болж байна. Тус сургалтыг зохион байгуулж байгаа АНУ-ын Элчин Сайдын Яамны иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн төлөөллүүд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж, сургалтын явцаа танилцуулахын зэрэгцээ цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
 
Манай аймагт аялал жуулчлал хөгжихийн хэрээр дотоод гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн нэмэгдэж, гамшиг осол гарах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах багийг чадвахжуулахад хамтран ажиллах боломжтой талаар ярилцлаа. Мөн Англи хэлтэй хөтөч бэлдэх шаардлагатай байгаа тул АНУ-ын элчин сайдын яаманд уламжилхаар боллоо.
2022-04-20 17:08:27