“МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН 11-Р ЧУУЛГА УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Жаргалтхаан сумын “Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн 11-р чуулга уулзалт”-ыг малчдад төрийн бодлого, шийдвэрийг таниулах, шаардлагатай сургалт мэдээллийг хүргэх, тэдний санал бодлыг сонсох зорилгоор 06-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, Сумын Засаг дарга Л.Цэнгэл нар оролцож, сум орон нутгаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулж, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Г.Мөнхсайхан Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн ажлуудын талаар мэдээлэл хийж, Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган “Малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зарим туршлагаас ” сэдвээр , Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч н.Алтангэрэл “ Малчдын эрүүл мэнд” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, Газрын даамал Н.Ууганбаяр бэлчээр ашиглалтын журмын төслийг танилцууллаа.

Чуулга уулзалтын арга хэмжээнд оролцсон малчид “Хаан хүнс импекс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үдийн зоог барилаа.

Мөн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид чуулганд оролцогчдод уран бүтээлийн дээжээсээ толилууллаа.

2024-06-09 18:47:43