БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Жаргалтхаан сумын Гичгэнэ, Баянцогт, Баян-Эрдэнэ, Чулуут, Төвийн багийн Иргэдийн Нийтийн хурлууд 2024 оны 05 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Багийн Иргэдийн Нийтийн хурлаар сумын Засаг дарга Л.Цэнгэл цаг үеийн мэдээлэл болон сумын 100 жилийн ой зохион байгуулах ажлын хэсгийн тайлан танилцуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултанд хариулт өгч, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Мөн Санхүү албаны дарга Э.Эрдэнэхүү 2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлэх, Газрын даамал Н.Ууганбаяр Бэлчээр ашиглалтын журмын төсөлд иргэдийн санал авах асуудлуудыг хэлэлцүүлж, Зөвлөн туслах багийн ахлагч Ж.Цогзолбоо Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хийлээ.

2024-06-09 18:52:25