Жаргалтхаан сумын Засаг дарга Л.Цэнгэл

Жаргалтхаан сумын товч танилцуулга Хэнтий аймгийн Жаргалтхаан нь 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэн ханы аймгийн Баатар бэйлийн хошуу, 1923 оны Монгол Улсын засаг захиргааны өөрчлөлтөөр Баянзүрх уулын хошуу болж шинэчлэн байгуулагдсан бөгөөд 1931 онд Жаргалтхаан сум хэмээн нэрлэгдсэн түүхтэй. Жаргалтхаан, Цагаан нуур эрт үеэс эдүгээ цагийг хүртэл Их Хүрээ, Халхын зүүн аймгуудын хооронд зорчин аялагсад, эргэл мөргөлчид, худалдаа наймаачид, аянчин жинчин, ажил хэргийнхний зам мөрт оршин тогтносоноороо бүхний чихэнд содхон агаад түмний танил болсон нутаг билээ. Эцэс төгсгөлгүй цаг хугацааны урсгал дунд Жаргалтхаан уул амгалан энхийн бэлэгдэл мэт тайвнаар дүнхийн цэнхэртэж, бэл хормойд нь Цагаан нуур цайран цайвалзсаар нүднээ тусна

2022-05-27 15:24:04