АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

Алсын хараа: Эдийн засгийн нөөц чадавхи, баялаг бүтээх үйлдвэрлэлийн нөхцөлийг төлөвшүүлж, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлснээрээ аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаараа тэргүүлж, “ЖИРИЙН СУМААС ЖИШИГ” сум бий болгохыг  эрмэлзэнэ.

Байгууллагын эрхэм зорилго: Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг  ил тод, түргэн шуурхай, хүнд сурталгүй, чанартай хүргэж, авлигаас ангид, шударга, чадварлаг, манлайлагч нийтийн албыг төлөвшүүлэхэд оршино.

Зорилт

Бид үйл ажиллагаандаа дараах  үндсэн зарчмыг эрхэмлэнэ.  Үүнд:

  • Хурдтай байх :   Засаг дарга, ИТХурлын төлөөлөгчид, иргэд олон нийтээс өгсөн үүрэг, дэвшүүлсэн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд  үйл ажиллагаагаа чиглүүлэх;
  • Үнэн зөв мэдээлэл ашигладаг байх:   Сумын нийгэм, эдийн засгийн амьдралын бүхий л талын үйл ажиллагааг илэрхийлсэн бодит тоон мэдээллийн эх сурвалжийг үнэн зөв гаргаж,  удирдлагын шийдвэр гаргахад оновчтой хувилбарыг санал болгож чаддаг байх;
  • Бүтээлч үр дүнтэй байх: Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэж, мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлэн сумын иргэд, байгууллагын үйл ажиллагаанд шууд хүрч ажиллана.
  • Хууль дээдлэх:  Зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах зэрэг болно.

 

 

2025-09-22 11:32:03