Эдийн засгийн нөөц чадавхи, баялаг бүтээх үйлдвэрлэлийн нөхцөлийг төлөвшүүлж, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлснээрээ аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаараа тэргүүлж, “ЖИРИЙН СУМААС ЖИШИГ” сум бий болгохыг эрмэлзэнэ.
БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:
Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, хүнд сурталгүй, чанартай хүргэж, авлигаас ангид, шударга, чадварлаг, манлайлагч нийтийн албыг төлөвшүүлэхэд оршино.
ЗОРИЛТ:
Бид үйл ажиллагаандаа дараах үндсэн зарчмыг эрхэмлэнэ.
Үүнд: ➢ Хурдтай байх : Засаг дарга, ИТХурлын төлөөлөгчид, иргэд олон нийтээс өгсөн үүрэг, дэвшүүлсэн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх; ➢ Үнэн зөв мэдээлэл ашигладаг байх: Сумын нийгэм, эдийн засгийн амьдралын бүхий л талын үйл ажиллагааг илэрхийлсэн бодит тоон мэдээллийн эх сурвалжийг үнэн зөв гаргаж, удирдлагын шийдвэр гаргахад оновчтой хувилбарыг санал болгож чаддаг байх;
➢ Бүтээлч үр дүнтэй байх: Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэж, мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлэн сумын иргэд, байгууллагын үйл ажиллагаанд шууд хүрч ажиллана.
➢ Хууль дээдлэх: Зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах зэрэг болно.
Сумын Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон Эрхэм зорилгоо хангахад чиглэгдсэн дараахь стратегийн зорилтуудыг дэвшүүлж байна.Үүнд:
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
- Төрийн үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэх
- Нутгийн хөгжлийн бодлогыг судалгаа, мэдээлэлд тулгуурлан хэрэгжүүлэх
- Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах
СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Төрийн албаны чадавх, ёс зүйг сайжруулах
- Нутгийн эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжих, Нийгмийн хөгжил, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх
- Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, засаглалын ил тод байдлыг хангах
- Байгаль орчин, тогтвортой хөгжлийг дэмжих
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Сумынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, төрийн албаны стандартыг хангуулах, иргэдэд захиргааны үйлчилгээ үзүүлэх замаар сумын хөгжилд хувь нэмэр оруулах үүргийг сумын Засаг даргын тамгын газар хүлээнэ.
Тус тамгын газрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь дараах хууль тогтоомжоор зохицуулагдана.
Үүнд:
- Монгол улсын Үндсэн хууль
- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль
- Төсвийн тухай хууль
- Төрийн албаны тухай хууль
- Хөдөлмөрийн тухай хууль
- Бусад хууль тогтоомж Засаг даргын тамгын газрын тэргүүлэх чиглэл нь нийлүүлэх бүтээгдэхүүнтэй нягт уялдаж байх шаардлагатай бөгөөд бүтээгдэхүүнээ тодорхойлоход баримтлах гол чиглэл болно.
2025-09-23 11:23:55